Тархины харвалтын дараах ухамсарт ухааны алдагдал, тархины үхлийг оношлох, менежментийн асуудал

Тархины харвалтын эсрэг тэмцэх дэлхийн өдрийг угтсан аянт ажлын хүрээнд, 10 сарын 14 нд ЭМЯ-ны хурлын танхимд мэдрэлийн эмч нар цугларан, "Тархины харвалтын дараах ухамсарт ухааны алдагдал, тархины үхлийг оношлох, эмчилгээний менежмент" сэдвээр сонирхолтой олон сайхан лекцүүдийг сонсон, хэн бүхэнд тулгамдаж байдаг чухал сэдвээр мэдлэгээ тэллээ. Энэ сургалтаар ухаисарт ухааны алдагдлын янз бүрийн хэлбэрүүдийг яаж оношлох, комуудын ялган оношлогоо, ухамсарт ухаан алдагдсан хүнд өвчтнүүдийн эмчилгээ, асаргаа сувилгааны зарчим, тархины үхлийг яаж оношлох стандарт, аргууд, баримтлах чиг хандлага зэрэг олон тулгамдаж байгаа асуудлуудыг шүүн ярилцаж, санал бодлоо солилцов.

Монголын харвалт судлалын нийгэмлэг